Жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрийг ЮНЕСКО-гийн өнгөрсөн оны чуулганаас "Олон Улсын оюутны спортын өдөр" болгон зарлан тунхагласан билээ.
Энэ оноос эхлэн олон улсад анх удаагаа "Олон Улсын оюутны спортын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголын оюутны спортын холбоо эл өдөр Ази тивийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээнийг Улаанбаатар хотноо хүлээн авч, зохион байгуулан, их ажилтай угтаж байна.
Тус тэмцээнд оролцож байгаа баг тамирчид "Оюутны спортын өдөр"-ийг хамтдаа тэмдэглэх ажээ.
Б.ЭНХ