Хойд Солонгос Монголоос тусламж хүссэн нь үнэн гэлээ

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Монголоос тусламж хүссэн нь үнэн гэлээ

Хойд Солонгос манай улсаас хүмүүнлэгийн тусламж хүссэн талаарх мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодруулан хүргэж байна. БНАСАУ-ын зүгээс манай улсаас гадна ОХУ, Казахстан, Турк, Куба зэрэг орнуудаас дипломат ахан дүүсийн журмаар хоол хүнс, цэвэр ус, хувцас, хэрэглэлийн тусламж хүссэн тухай зарим хэвлэлээр мэдээлсэн. Энэ нь Хойд Солонгосын хойд мужуудад үүссэн байгалийн гамшиг тус улсад хүндээр тусч байгаатай нь холбоотой аж. Манай улс энэ асуудалд хэрхэн хандаж байгааг албаны эх сурвалжаас тодруулахад:

-БНАСАУ-д байгалийн гамшиг тохиолдсоны улмаас манай улсаас албан ёсны тусламж хүсч хандсан нь үнэн. Хүсэлтэд ямар хариу өгөх талаар хараахан шийд гараагүй бөгөөд Засгийн газар, УИХ-ын төвшинд хэлэлцэж шийдвэрлэх байх гэсэн хариуг өглөө.

БНАСАУ-ын Хамгён мужид наймдугаар сарын 29-31-нд болсон үерийг “чөлөөлөгдсөнөөс хойш тохиосон хамгийн хүнд гамшиг” гэж тус улсаас мэдээлсэн байна. 500 гаруй хүн гамшигт өртсөнөөс 138 нь амь үрэгдэж, 398 нь сураггүй болоод байна. 37,000 орчим орон сууц усанд автсанаас 15,740 нь бүрэн сүйрсэн ба 118,000 орчим хүний амьдралд шууд хохирол учирсан байна.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж