Аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах хугацаа энэ сарын 30-ний өдөр дуусч, халаалтыг ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс өгч эхэлнэ. “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байгаа аж.
2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас энэ сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгөөд байгаа гэнэ. Мөн аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарч хаалга, цонхоо дулаалахыг албаны хүмүүс анхааруулжээ.
А.СҮРЭН