Есөн сартай нярайг галын аюулаас аварчээ

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

Есөн сартай нярайг галын аюулаас аварчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд Нарны хорооллын дөрөвдүгээр байранд есөн сартай хүүхдээ гэрт нь цоожилж, давхар цахилгаан зуухаа асаалттай мартсан дуудлага өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу онцгой байдлын арван ангийнхан шуурхай ажиллаж есөн сартай охиныг болзошгүй аюулаас аварсан байна.

Мөн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд 84 настай хүн гэртээ цоожлогдсон, бие муудсан гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Аврах ангийнхныг очиход 84 настай эмэгтэйн бие муудсан, орныхоо хажууд хэвтэж байсныг яаралтай аварчээ.

Иймээс бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж