Volha брэндийн шинэ тэмүүлэл

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

Volha брэндийн шинэ тэмүүлэл

Volha брэндийг бүтээгч, дизайнер Ольга Прокопова өнгөрсөн хавар  шинэ санаагаа уран барилгын элементүүдээс олсон бол харин энэ удаа сансар огторгуйгаас онгодоо хөглөсөн бололтой. Учир нь түүний шинэ цуглуулгын нэр нь “Од гаригсийн зүгт” гэсэн утга  санааг нь илтгэж байна.

Тэрбээр шинэ цуглуулгад багтаасан гоёл чимэглэлээ мөнгөөр бүтээж, алтадсан бөгөөд оддын гялбааг харуулах өнгөт чулуугаар  чимэглэжээ.

Дизайнерийн тодотгон өгүүлснээр  сансрын хөлгийн  хэлбэр гялбаа нь алс тэртээх сансрын аянг санагдуулахуйц байхаар бүтээсэн гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж