Suri Cruise дөрвөн нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Suri Cruise дөрвөн нас хүрлээ

Холливуудын хамгийн загварлаг хувцасладаг бяцхан гүнж Suri Cruise дөрвөн насныхаа төрсөн өдрийг өнгөрсөн ням гаригт Лос-Анжелас дахь гэртээ тэмдэглэжээ. Түүний төрсөн өдөрт найз охидууд нь ирж, үдэшлэг зохион байгуулсан байна. Аав, ээж нь түүний төрсөн өдрийг сүр дуулиантай хийхийг хүсдэггүй бөгөөд гурван насных нь төрсөн өдрийг ч мөн адил гэртээ даруухан тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Suri ихэнх цагаа Нью-Йоркод ээжийнхээ хамт өнгөрөөж байгаа бөгөөд түүний ээж Katie Holmes Julie Jordan-ы “Son of No One” кинонд тоглож, зураг авалтдаа орсон аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж