Монголын анхны бүрэн хэмжээний 3D анимешн "Mora" хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Энэхүү анхны анимешныг "Том амжилт" компанийн дэргэдэх “Медиа” сургалтын төвийн “Амжилт” анимешн студийн уран бүтээлчид бүтээжээ.
Монголын залуу уран бүтээлчид "Mora" 3D анимешныг бүтэн хоёр жилийн турш бүтээсэн байна. Хэдийгээр монголд энэ төрлийн мэргэжлийн уран бүтээлчид хангалтгүй байгаа ч энэ нь монголын кино урлагт гарч байгаа "том амжилт", том өөрчлөлт, шинийг эрэлхийлсэн алхам гэж хэлж болно.
Эх сурвалж: www.itismovie.mn
А.СҮРЭН