”Оюутолгой”-н ТУЗ олны анхаарлыг татаж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.21-нд нийтлэгдсэн

”Оюутолгой”-н ТУЗ олны анхаарлыг татаж байна

Өнгөрсөн баасан гаригт /2016.09.16/ “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн болох Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг чөлөөлсөн.

Тэдний орыг хэн залгах асуудал өнөөдөр олны анхаарлыг татаж байна. Хэвлэлүүдээр олон янзын таамаг явж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, "Эрдэнэс Оюутолгой"-н шинэхэн захирал Б.Мөнхбаатар нар томилогдож магадгүй гэх “бор шувуу” нисч байна. Гэхдээ албан ёсны томилгоог “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дараагийн ээлжит хурлаар шийдвэрлэх учиртай. Одоогоор ээлжит хуралдааны тов зарлагдаагүй байна.

Дашрамд дуулгахад “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ есдүгээр сарын 6-нд хуралдаж, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да. Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд Бэгзжавын Мөнхбаатарыг томилсон байдаг. Мөн түүнчлэн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж