Тоглож байсан хүүхдийг мөргөж, гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

Тоглож байсан хүүхдийг мөргөж, гэмтээжээ

Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс  өчигдөр /2016.09.19/ нийт 382 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Эдгээрээс зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 16 бүртгэгдэж, 23 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн нутаг Буянт-Ухаа-2 хорооллын зогсоолд “N.Tiida” автомашины жолооч нь ганцаараа гадаа тоглож байсан таван настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Далан давхрын замд “T.Prius-30” маркийн автомашины жолооч  таван настай охин хүүхдийг мөргөж гэмтээсэн бол Хан-Уул дүүргийн нутаг “Japan town”-ны баруун замд “L.RX” маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хашаа мөргөж, жолоочоос гадна нэг зорчигч гэмтжээ.

Харин зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны гурван хүүхэд, сургуулийн насны хоёр хүүхэд өртсөн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч гурав, явган зорчигч гурав бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлсэн байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж