Ерөнхий сайд хөрөнгө оруулагчидтай анхны уулзалтаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хөрөнгө оруулагчидтай анхны уулзалтаа хийлээ

Хэвлэлийн мэдээ 2016 оны 09-р сарын 20

Холбоо барих 9902-6954

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим

Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатын

гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх анхны уулзалтыг зохион байгууллаа

Улаанбаатар хот, Монгол улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбаттай хийх уулзалтыг 2016 оны Мягмар гарагт 09-р сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа. Уулзалтад Монгол улсад АНУ-аас суух Элчин сайд Женифер Зимдал Галт зочноор оролцов. Энэхүү уулзалт нь Монгол улсын Ерөнхий сайдын хувьд гадаадын хөрөнгө оруулагч нартай хийж буй анхны уулзалт юм.

Энэхүү уулзалтад АмЧам-ийн гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, гадаадын худалдааны танхим, олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын Мөрийн хөтөлбөр, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл хийж, Ерөнхий сайд болон түүний Эдийн засгийн зөвлөх Н. Энхбаяр нар оролцогчдын асуултанд хариулав.

Монгол улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Монгол улсын Засгийн газрын зүгээс АмЧам Монголтой уулзаж ярилцдаг, нягт хамтран ажилладаг сайхан уламжлал тогтсон билээ” гэж онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ “Монголд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх замаар Монголын эдийн засгийг дахин сэргээхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна” гэв.

Монгол улсад АНУ-аас суух Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт хэлсэн үгэндээ “Шинэ Засгийн газар бүрдсэн цагаас хойш АНУ-ын Элчин сайдын яам Монгол улсад чөлөөт зах зээл, эдийн засгийн сэргээх талаар АмЧам Монголтой хамтран ажиллах итгэл найдвартай байсан юм.” Элчин сайд Монгол улсын Засгийн газрын гаргаж буй хүчин чармайлтыг үнэлж хэлэхдээ “гадаад, дотоодын бизнес эрхлэгчдээс барааны гарал үүслийн гэрчилгээ шаардах журмын хэрэгжилтийг хойшлуулсан, хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх журмыг эргэн харж буй болон АНУ-Монголын хооронд байгуулсан Ил тод байдлын гэрээг хэрэгжүүлэх бүрэн эрмэлзэлтэй байгаа” зэргийг цохон тэмдэглэв.

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жэй Лиотта хэлэхдээ “АмЧам Монгол нь Монголд бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн төлөө Монгол улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн” байна гэв. Тэрэээр хоёр улсын хооронд байгуулсан Ил тод байдлын гэрээний бүрэн дүүрэн хэрэгжилтийг хангах нь чухал гэдгийг дахин тэмэглэв.


АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж