Оюутны 70 мянгыг он дуустал олгоно

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

Оюутны 70 мянгыг он дуустал олгоно

2016 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж баталсан. Төсвийн тодотголд хүүхдийн 20 мянган төгрөгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох, 2019 оноос аваагүй үлдсэн хүүхдүүдэд нөхөж олгохоор тусгасан билээ. Мөн оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг энэ оныг дуустал олгох ба шинэ оны эхнээс бүрэн зогсоохоор тусгаж төсвийн тодотголыг баталсан юм.

Оюутнуудад дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хүрээнд тэтгэлэг олгодог байсан юм.  Өнгөрсөн хичээлийн жилд 61 мянган оюутан тэтгэлэгт хамрагдаж, улсын төсвөөс 15,9 тэрбум төгрөг зарцуулжээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж