”6:45”-ын болзоонд Баабар лекц уншихаар уригджээ

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

”6:45”-ын болзоонд Баабар лекц уншихаар уригджээ

“Nous Events”-ээс зохион байгуулдаг "6:45" цуврал лекц, уулзалтын энэ намрын анхны оройн уулзалтад нийтлэлч Баабар уригджээ. Нийтлэлч Баабар буюу Б.Бaтбаяр "Монгол Улс ба гадаад харилцаа" сэдвийн хүрээнд асуулт, хариулт хэлбэрээр уулзалтыг хөтөлж явуулах аж.

Уулзалт есдүгээр сарын 29-нд 18:45 цагаас “Чингис” зочид буудлын хурлын танхимд товлогджээ. Уулзалтад оролцогчдыг дараах цахим хаягаар бүртгэх ба 20.000 төгрөгийн хураамжтай.

БҮРТГЭХ ХАЯГ: https://goo.gl/forms/GJx62HjlBwkFrzup1

Б.ЭНХ
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж