Халдлага үйлдэгсдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

Халдлага үйлдэгсдийг илрүүлжээ

АНУ-ын цагдаагийн албаныхан  есдүгээр сарын 17,18-нд тус улсад гарсан цуврал  халдлагыг үйлдсэн гэмт этгээдүүдийг илрүүлжээ. Афганистан гаралтай Америк залуу Нью Йорк, Нью Жерсигийн халдлагуудыг  үйлдсэн гэж албаны эх сурвалж мэдэгдлээ.

Эхний халдлага үйлдсэн этгээд нь шарсан тахианы газар ажилладаг Ахмад Хан Рамахи хэмээх 28 настай залуу юм байна. Тэрээр Newark Liberty олон улсын онгоцны буудлаас 2,5 км-т орших газарт гэр бүлийн хамт амьдардаг аж. Түүний ажилладаг рестораны эзэн Раян Мккайн хэлэхдээ: 

-Хамгийн аймшигтай нь тэр маш нөхөрсөг залуу байсан, би долоо хоногт ганц л удаа ресторан дээрээ хоол идэх гэж л ирдэг байсан. Тэр намайг байхгүйд рестораныг ажиллуулдаг байсан. Аль хэдийнээ америкжсан нэгэн болохоор ийм үйлдэл гаргана гэж бодоогүй  гэв. Дөрвөн жилийн өмнө өөрийн төрсөн Афганистан улс руу яваад ирснийхээ дараа түүний  гаднах төрх болон ааш зан нь өөрчлөгдөж эхэлсэн байна. Нутагтаа очоод ирснийхээ дараа тэрээр сахлаа ургуулах болж, лалын үндэсний нөмрөг, алчуур зүүн рестораны хойд хэсэгт залбирдаг болсон байна. АНУ-ын албан хаагчдын мэдээлж буйгаар тэрээр терроризмын бүлэглэлтэй холбоогүй гэв.

Харин Нью Жерсигийн Минносета их дэлгүүрт хутга барин дайрч, 9 хүнийг шархадуулсан этгээдийн хувьд бол тэрээр 22 настай Дахир Адан гэх сагсан бөмбөгийн фен,  Кенид төрсөн Сомали гаралтай цагаач иргэн байжээ. Дахир Адан нь оюутан бөгөөд хагас цагаар ажилладаг хамгаалагч байсан аж.

Түүнийг ИУ бүлэглэлийн Амак телевиз өөрсдийн хүн хэмээн зарласан байна.

Г.АНУДАРЬ

Эх сурвалж: BBC, USA today

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж