АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр өнөөдөр буюу /2016.09.21/ Японы Хоншу арлын зүүн өмнөд хэсэгт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүч 6,1 магнитут байжээ.
Газар хөдлөлт Хоншугийн зүүн өмнөд хэсэгт орших Изу арлаас 400 км-ийн зайд болсон бөгөөд газрын гадаргаас доош 33 км гүнд чичирхийлсэн байна. Одоогийн байдлаар тус газар хөдлөлтөөс үүдсэн цунами болон бусад эвдрэл сүйрлийн талаарх мэдээ ирээгүй байна.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: Reuters