“48 цаг” кино наадам удахгүй эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

“48 цаг” кино наадам удахгүй эхэлнэ

Кино уран бүтээлч, сонирхогчдын авьяас чадвар, ур ухааныг 48 цагийн дотор гаргадаг богино хэмжээний шилдэг кино хийж шалгаруулах "48 цаг” кино наадам тун удахгүй эхлэх гэж байна. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг наадамд оролцох хүсэлтэй  уран бүтээлчдийг бүртгэж эхэлжээ. Бүртгэл есдүгээр сарын 29-ныг хүртэл үргэлжилнэ.

“48 цаг-Монгол 2016” наадмын шилдгээр шалгарсан бүтээл 2017 оны гуравдугаар сард АНУ-ын Сийтл хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх боломжтой болно. Бүртгүүлсэн уран бүтээлчид есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-ны өдрүүдэд уран бүтээлээ туурвих гэнэ.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж