Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.
“Том хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах тухай яриа хэлэлцээр энэ намартаа хийгдэнэ. Өмнө нь УИХ-аар батлуулчихсан төсөлөө хүртэл буцаасан тохиолдол бий. Үүнээс болж хөрөнгө оруулагч нар Монголын төрд итгэхгүй болчихоод байна. Тиймээс тэдний итгэлийг сэргээж, Оюутолгойн хоёр дахь шатны төсөл, Тавантолгойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгойн төмөр зам, Гацууртын төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулна.”
Эх сурвалж: www.news.mn
“Эдийн засгийн ийм хүндрэлтэй нөхцөлд татварыг нэмнэ гэдэг логикийн хувьд эргэлзээтэй арга хэмжээ. Харин эсрэгээр бууруулж бас болохоор байгаа шүү дээ. Хүндрэлтэй нөхцөлд эрэлтийг нэмэгдүүлэх үүднээс. Магадгүй өнөөгийн 10 хувийн татварын зөв дэглэмийг хадгалах арга хэмжээ авсан бол илүү оновчтой байсан байх”.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
“Ийм асуудал шийдэх ёстой, тийм үр дүнд хүрэх ёстой гэж ярихаасаа өмнө хурлаа хийх нь өөрөө чухал болоод байна л даа. Ардчилал гэдэг цуглаж, ярилцаад олонхийн саналаар шийдвэр гаргах зарчмыг анхдагч сууриа болгодог үйл явц. Ардчилсан нам хурлаа ч хийхээ больсноос хойш нийтээрээ зөвшилцөлд хүрэх, хамтын шийдвэр гаргах гэдэг зарчмыг бүр мартчихсан. Энэ байдал нь хэдхэн хүн намын нэрээр дур зоргоороо аашлах анархизм болтлоо задарч, Ардчилсан намыг жирийн гишүүдээс нь, олон түмнээс холдуулсан. Харамсалтай нь, Ардчилсан намын ялагдал бол зөвхөн нэг намын ялагдал биш, Харин ардчилал, хөгжил, шинэчлэлийг дэмжигч ард түмний ялагдал болоод байна. Ийм чухал үүрэгтэй, том орон зайтай намыг ингээд унтуулаад байж болохгүй л дээ. Гэсэр хааныг муу идээнд хордуулж гэрийг нь мартуулаад байлгаад байдаг шиг ард түмэндээ өмөг түшиг болох ёстой тэр цаг үед нь АН-ыг унтуулаад байна.”
Эх сурвалж: Өдрийн сонин