Х.Алтай “Монголын хөрөнгийн бирж”-д дахин томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

Х.Алтай “Монголын хөрөнгийн бирж”-д дахин томилогдлоо

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2016/03 тоот тогтоолоор М.Болорыг үүрэгт  ажлаас чөлөөлж, 2016/04 тоот тогтоолоор Х.Алтайг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

Х.Алтай нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2011-2014 оны хооронд ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, зах зээлийн дэд бүтцийг шинэчлэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж ажилласан туршлагатай юм.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж