Дохионы хэлийг дэлгэрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

Дохионы хэлийг дэлгэрүүлнэ

Монголын сонсголгүй иргэд, тэдгээрийн төлөөллийн  байгууллагууд “Олон улсын сонсголгүй иргэдийн  долоо хоног”-ийг 2009 оноос хойш тэмдэглэн ирсэн бөгөөд энэ жилийн хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Монгол дохионы хэл сонсголгүй иргэдийн хуулиаар баталгаажуулсан эх хэл мөн” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

2015 оны Үндэсний стастикийн  судалгаагаар Монгол Улсад нийт 101200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн  байдаг бөгөөд үүнээс улсын хэмжээнд нийт 8406 сонсголгүй иргэн байгаагаас 17 хүртэлх  насны  791 хүүхэд байна гэсэн тоон дүн гарчээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамын  хөгжилийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэсийн дарга Т.Батдулам “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай конвенцид нийцүүлэн  боловсруулсан. Энэ хуулийг 2013 оноос  эхлэж төрийн бус байгууллагуудтай хамтарч  ажилын хэсгийг байгуулаад гурван жил ажилласны үр дүнд 2016 оны  хоёр сарын тавны өдөр тус хууль батлагдсан. Батлагдсан өдрөөсөө хэрэгжиж байгаа тус хуулийн гуравдугаар бүлэг 12 дугаар зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй сонсголын бэрхшээлтэй хүний эх хэл бол  монгол дохионы хэл  мөн. Тэдгээр хүмүүс дохионы хэл ашиглан нийгмийн бүхий л үйл ажиллагаанд оролцож, эрхийг авна гэд баталгаажуулцан байгаа юм. Монгол дохионы хэлний хэлмэрч орчуулагчийг үйлчилгээ явуулах дүрэм журмыг Боловсролын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд хамтарч боловсруулж батлуулна” хэмээн хэлэлцүүлгийн үеэр хэллээ.

Цаашид дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдыг нэмэгдүүлэх, сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэхэд илүүтэй анхаарах ажээ.

Э.СОСОРБУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж