Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улсын төсвийн хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын 4 авто машин манай аймагт нийлүүлэгдсэн байна.
Найман тоннын ус тээвэрлэх 1, 30 метр өндөрт сунах шаттай 1, аврах ажиллагааны багаж зэвсгээр бүрэн тоноглогдсон үндсэн зориулалтын 2 нийт дөрвөн авто машин болон тоног төхөөрөмжийг аймаг, сумын удирдлагууд ОБГ-т хүлэээлгэн өглөө.
Аврах гал унтраах 54 дүгээр ангид 1, төв гал унтраах 22 дугаар ангид 2 авто машиныг хуваарилсан бол Шарын гол сумын гал унтраах 55 дугаар ангид нэг машиныг өгчээ. Шинээр ирсэн тусгай зориулалтын машинууд нь Бүгд Найрамдах Австри Улс, БНХАУ, БНСУ-уудад үйлдвэрлэгдсэн аж.
ЭХ СУРВАЛЖ: WWW.DARKHAN.MN