Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт ороогүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.09.22-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт ороогүй гэв

Барилга, хот байгуулалтын яамнаас Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай санал гаргаж, Монгол банканд хүргүүлжээ. Гэхдээ Монголбанкны удирдлагууд Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг  хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаагүй байна.

Зарим хэвлэлээр өнөөдөр /09.22/ эл мэдээлийг андуурч, журамд өөрчлөлт оруулсан мэтээр мэдээлсэн бололтой гэж холбогдох албаныхан тайлбарлалаа.  

“Монголбанкны захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос эхлэн Ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар илүү тогтвортой механизмыг бүрдүүлэхээр хуралдаж, зарчмын саналуудыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гаргаагүй” гэж Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж