“Авьяаслаг Монголчууд” шоуны хоёр дахь удаагийн шалгаруулалтад оролцож олон хүний өхөөрдлийг төрүүлсэн дөрвөн настай бяцхан охин Энжи буюу А.Эрдэнэцэцэг охиныг жүжигчин Б.Эрдэнэцэцгийн ач охин гэсэн мэдээ хэвлэлүүдэд нийтлэгджээ. СТА жүжигчин Б.Эрдэнэцэцэгээс энэ тухай тодруулахад,
-Ташаа мэдээлэл байна. Энжи бид хоёрын хамтдаа авахуулсан зургийг хараад хүмүүс андуурсан бололтой. Эрдэнэцэцэг миний бяцхан шавь нарын нэг гэж хэлж болно. Түүнээс би эмээ нь байсан бол хаанаас надтай адилхан нэртэй байхав дээ хэмээн харууллаа.
Бяцхан Энжигийн хэвлүүхэн яриа, эгдүүтэй зан нь жүжигчин эмээтэй байж болох итгэлийг төрүүлсэн бололтой.
М.Сура