
Шүүхээр таслан шийдвэрлэгдсэн нийт хэргийн зургаан хувийг онц хүнд, 19.2 хувийг хүнд, 61.1 хувийг хүндэвтэр, 13.6 хувийг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа аж. Өнгөрсөн оны мөн үеэс албан тушаалын гэмт хэрэг 10, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 15.9, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 25.7, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 27.6, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 52.8 хувиар тус тус буурсан бол хүнийг санаатай алах гэмт хэрэг 1.6, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 9.2, танхайрах гэмт хэрэг 19.7 хувиар өссөн байна. Түүнчлэн ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээд 10.1, эмэгтэйчүүд 12 хувиар тус тус өссөн байна. Шүүх хорих ял биечлэн эдлүүлсэн 1356 хүний 66.2 хувийг жирийн, 31.6 хувийг чанга, 1.7 хувийг онцгой, 0.5 хувийг гяндангийн дэглэмд ял эдлүүлэхээр тогтоожээ.
Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар эрүүгийн 1117 хэрэг хүлээн авснаас 998 хэргийг хянан шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар эрүүгийн 383 хэрэг хүлээн авч, 20 хэргийг хянан хариу өгч, 350 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.