Хөтлөгч А.Үйлстөгөлдөр Шадар сайдад зөвлөнө

Хуучирсан мэдээ: 2016.09.23-нд нийтлэгдсэн

Хөтлөгч А.Үйлстөгөлдөр Шадар сайдад зөвлөнө

Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр FM-104.0 богино долгионы радиогын хөтлөгч А.Үйлстөгөлдөр томилогджээ. Шинэ зөвлөх есдүгээр сарын 16-нд ажилдаа орсон юм байна.

Залуус түүнийг "FM-104”-ын хөтлөгчөөр нь андахгүй. Тэрбээр Шадар сайдын зөвлөхөөр томилогдохоосоо өмнө МҮОНРТ, “УБ радио”, “FM-101.7”, FM-104.0, TV-8, SEVEN телевиз зэрэг байгууллагуудад ажиллаж байжээ.

Онцлоход, 2014 онд МАН Ардчилсан намтай хамтран найман сарын хугацаанд Засгийн эрхийг барих үед Шадар сайд У.Хүрэлсүхэд УИХ-ын гишүүн Н.Учрал зөвлөж байсан бол одоо А.Үйлстөгөлдөр зөвлөх боллоо.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж