Өчигдөр Yahoo-ийн 500 сая хэрэглэгчидтэй холбоотой аккаунтын мэдээлэл алдагдсан бөгөөд энэ нь одоогийн байдлаар хамгийн их хэмжээний мэдээллийг хамарсан онлайн гэмт хэрэг болоод байна.
Компанийн зүгээс дээрх хэргийг улс төрийн зорилготой хийсэн хэмээн үзэж байгаа бөгөөд яг үүнтэй ижил хууль зөрчсөн үйлдэл 2014 оны сүүлээр гарч байсан аж.
Хулгайлагдсан мэдээлэлд нэр, имэйл хаяг, утасны дугаар, төрсөн он сар, нууц үг, баталгаажуулсан болон баталгаажуулаагүй асуулт, хариултыг багтаасан байсан хэмээн Yahoo мэдээлсэн байна.
Yahoo-гаас хэрэглэгчиддээ хандан нууц үг, баталгаажуулах асуултаа дахин нягталж өөрчлөхийг хүссэн байна. Харин төлбөр тооцоо болон банк санхүүгийн мэдээлэл, дансны дугаар гэх мэт санхүүгийн чухал мэдээллүүд хулгайлагдаагүй байна.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: CNN