Сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хадгалах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хадгалах вэ?

Сүү, сүүн бүтээгдэхүүн хөргөгчинд хадгалах бяцхан зөвлөгөөг танд хүргэж байна. Хэдийгээр орчин үеийн хөргөгч, хөлдөөгч нь сүү, сүүн бүтээгдэхүүнийг хадгалах хугацааг уртасгаж байгаа хэдий ч долоо хоногоос илүү хугацаагаар хадгалсан тохиололд бүтээгдэхүүний чанар мууддаг байна.

Хөргөгчинд хийсэн бүхэн мууддаггүй гэсэн зөрүү бодлоосоо та татгалзаарай. Ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүний тухайд хөргөгч болон хөлдөөгчинд хадгалах хугацаатай байдаг аж. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг хөргөгчний хоёрдугаар тавиур дээр тавин хадгалах нь хамгийн тохиромжтой гэнэ. Учир нь хөргөгчний хаалга онгойх бүрт агаарын хэм өөрчлөгддөг ажээ. Та дараах хүснэгтээс сүү, сүүн бүтээгдэхүүнийг хөргөгч болон хөлдөөгчинд хэр хугацаагаар хадгалах нь зохистой вэ гэдгийг хараарай.

Хүнсний
бүтээгдэхүүн

Хөргөгч

 

Хөлдөөгч

Сүү

7 хоног

3 сар

Зөөхий

1,5 хоног

1-2 сар

Аарц

7-21 хоног

Хөлдөөхгүй

Тараг

7-14 хоног

1-2 сар

Цөцгий

2-3 хоног

Хөлдөөхгүй

Бяслаг (хатуу)

 

 

6 сар

Онгойлгосон

3-4 долоо хоног

Онгойлгоогүй

6 сар

Бяслаг (зөөлөн)

Долоо хоног

6 сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж