Шатрын бодлого бодогч хүүхдүүд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2016.09.22-нд нийтлэгдсэн

Шатрын бодлого бодогч хүүхдүүд өрсөлдөнө

“Цагаан бэрс” өсвөрийн шатарчдын бодлого бодолтын Улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 24-нд 17.00 цагаас МҮЭСТО-д  болно. Бүртгэл тэмцээн эхлэхээс нэг цагийн өмнө болох аж.

“Цагаан бэрс” тэмцээний үеэр бодлого бодолтын олон улсын интернет тэмцээн (ISC) , бодлого бодолтын өсвөрийн улсын аварга шалгаруулалт тус тус болно.

Тэмцээнд 15 хүртэлх насны охид, хөвгүүд оролцох боломжтой. Оролцогчдод хоёр нүүдлийн бодлого, гурван нүүдлийн бодлого болон этюд тус бүр нэг, олон улсын тэмцээний жишигт ойртуулсан хоёр нүүдлийн урвуу ба хамжаа мадын бодлого тус бүр нэг, нийт зургаан байрлалыг 100 минутад бодох даалгавар зэрэг өгөгдөнө гэж Зохион байгуулагчид ярилаа.

Тэмцээний үеэр цол, зэрэг олгохгүй, харин 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн шатарчдад бодлого бодогчийн чансаа олгох юм байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж