Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй "Холбооны цом 2016” тэмцээний эхний тоглолт өчигдөр /2016.09.21/ 15:00 цагаас “Улаанбаатарын Унаганууд”, “Дэрэн” багуудын хооронд боллоо.
Хэн хожсон нь цааш шалгарах чухал тоглолтын эхний гоолыг 26 дахь минутад Канад легионер Руан Фантэ оруулсан. Гэвч түүний гоолоос ердөө ганцхан минутын дараа “Дэрэн” багийн ахлагч Б.Гарьдмагнай торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтыг гүйцэтгэн, тоог тэнцүүлэв. Харин “Дэрэн”-гийн тэргүүллийн гоолыг 37 дахь минутад П.Энхбаяр орууллаа. Эхний хагасын төгсгөлд “Улаанбаатарын унаганууд” тоог тэнцүүлэх боломжтой байсан ч Ёосүкэ Минамигийн гүйцэтгэсэн торгуулийн цохилтыг “Дэрэн”-гийн хаалгач А.Маринкович амжилттай хааснаар боломжгүй болсон юм.
Шийдвэрлэх үе эхлээд тавхан хором өнгөрөөд байхад Б.Гарьдмагнайд гоолын дамжуулалт өгч, Ц.Төмөр-Очир тооны харьцааг 3:1 болгосон. Гэсэн ч 74 минутад “Улаанбаатарын унаганууд”-ыг япон легионер Минами торгуулийн цохилт алдсан алдаагаа цайруулж, тоог 3:2 болгон ойртуулав. Харин түүний багий гишүүн, эхний гоолын эзэн Руан Фантэ 85 минутад тооны харьцааг тэнцүүлснээр нэмэлт цаг эхэлсэ.
Нэмэлт цагийн 108 дахь минутад “Дэрэн”-гээс залуу тоглогч Э.Өнө-Эрдэнэ гоол оруулсан бол эсрэг багаас Фанте хариуг нь барьж, тоо дахин тэнцсэн. Тийнхүү ялагчийг торгуулийн цохилтоор шийдэх болоход залуу бүрэлдэхүүнтэй “Дэрэн” 4:2 харьцаагаар хожлоо.
Тэд ирэх даваа гаригт тоглох “Бешикташ”, “Гоёо” багуудын аль хожсонтой нь тулна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN