“Аясын салхи”, “Булсара”-тай метал үдэш

Хуучирсан мэдээ: 2016.09.22-нд нийтлэгдсэн

“Аясын салхи”, “Булсара”-тай метал үдэш

Метал хөгжим сонирхогчид анхаарлаа хандуулаарай. Монголд зохион байгуулж эхэлсэн метал хөгжмийн анхны олон улсын хэмжээний наадам маргааш /2016.09.23/ эхлэх гэж байна.

“Noise metal fest-2016” наадамд оролцохоор Японы “Sete Star Sept”, “Desecravity”, ОХУ-ын “Inner Missing”, Америкийн “Hitobashira” зэрэг амьд хөгжмийн хамтлагууд хилийн чанадаас иржээ. Монголын хамтлагуудаас “Хурд”, “Аясын салхи”, “Булсара”, “Метроном” арав гаруй хамтлаг, дуучид уригдсан байна.

“Noise metal fest” наадам есдүгээр сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “Ss Club”-т болно. Такс 40,000 төгрөг.

Гадаадын болон Монголын шилдэг амьд хөгжмийн хамтлаг, дуучдыг танилцуулж, холбодог метал хөгжмийн наадмыг 2014 онд анх эхлүүлж байсан бол энэ удаа гурав дахиа зохион байгуулах гэж байгаа юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж