Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Сонгуульд өрсөлдөх нам эвслийн нэр дэвшигчийг наймдугаар сарын 20-нд бүртгэж дууссан бол бие даагчдыг есдүгээр сарын 3-нд бүртгэж дууссан.
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүрт¬гүүлжээ.
Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 22-ны дотор олгож дуусах ажээ. Нэр дэвшигчид сурталчилгаагаа аравдугаар сарын 1-нээс эхлүүлэ гэж Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарьт зааж өгчээ.
Т.НОМИН