Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” боловсруулж, баталсан. Энэхүү журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Лицензийн төв, Замын цагдаагийн газартай хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.
Уг ажлын хүрээнд эхний 10 хоногт холбогдох журмыг зөрчин замын хөдөлгөөнд оролцож байсан 118 зөрчлийг илрүүлжээ.
Тодруулбал, дуут болон гэрэл дохионы зөвшөөрлийн хугацаа дууссан ч үргэлжлүүлэн ашигласан 43, өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн 34, тусгай дуут болон гэрэл дохио зөвшөөрөл аваагүй ч хэрэглэж байсан 39, зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн 2 зөрчил, дутагдал илэрсэн байна.
Энэ аяны хүрээнд зөрчилтэй 33 тусгай дуут, гэрэл дохиог хураан авчээ. Түүнчлэн холбогдох хуулийн дагуу 54 жолоочийг нийт 3 сая 456 мянган төгрөгөөр торгож, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас харъяа байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна.
Т.НОМИН