Хиллари өөрийгөө ИУ-тай тэмцэх туршлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2016.09.22-нд нийтлэгдсэн

Хиллари өөрийгөө ИУ-тай тэмцэх туршлагатай гэв

Фото: © REUTERS/Mark Makela

АНУ-ын Ерөнхийлөгчид өрслөлдөж байгаа Хиллари Клинтон өөрийгөө “Исламын улс бүлэглэлтэй тэмцэх туршлагатай цорын  ганц нэр дэвшигч” гэж мэдэгдлээ. Энэ тухай “Тhe Guardian” сонин мэдээлжээ.

Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны хэлсэн үгийг “Тhe Guardian” дамжуулахдаа “Олон улсын холбоотнуудынхаа хамт террорист  аюултай тэмцэх нь ирээдүйн ерөнхийлөгчийн тэргүүн зорилго. АНУ Исламын улс бүлэглэлийг ялахын тулд эвслийнхээ агаарын довтолгоог нэмэгдүүлж, Сири, Иракийн нутаг дэвсгэрт  курдын болон арабын хүчийг дэмжих ёстой” гэж хэлсэн хэмээв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж