Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг Азийн элсний V наадам Вьетнамын Данан хотноо маргааш нээлтээ хийнэ. Элсний наадам есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 03-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
МОНГОЛЫН БАГ
- Жиүжицү
- Самбо
- Кураш
- Бодибилдинг
- Элсний петанк
- Волейбол
- Сагсанбөмбөг 3х3
- Элсний бөхийн төрлүүдэд нийт 37 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор Данан хотноо очоод байна.
Тайландын Пукет арал дээр зохион байгуулагдсан өмнөх наадмаас Монголын баг самбо, жиү жицү, кураш, мутай боксын төрлүүдэд 6 алт, 4 хүрэл медаль хүртэж байсан билээ.
АЗИЙН ЭЛСНИЙ НААДМЫН ТӨРЛҮҮД:
- Усанд сэлэлт – марафон
- Элсний хөл
- бөмбөг
- Элсний волейбол
- Элсний гандбол
- Сагсан бөмбөг 3х3
- Элсний бөх
- Самбо
- Жиү Жицү
- Кураш
- Мутай бокс
- Үндэсний бие хамгаалах урлаг
- Элсний петанк
- Модон бөмбөг
- Хөнгөн атлетик
- Бодибилдинг
Б.ЭНХ