Цагаа ухраахаа мартуузай

Хуучирсан мэдээ: 2016.09.23-нд нийтлэгдсэн

Цагаа ухраахаа мартуузай

Өнөөдөр зуны цагийн хуваарийн сүүлчийн өдөр. Өнөө шөнийн 02.00 цагаас эхлэн Монгол Улс өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Стандарт, хэмжилзүйн газраас албан ёсоор мэдээлснээр есдүгээр сарын 23-ны баасан гаригаас есдүгээр сарын 24-ны бямба гаригт шилжих шөнө Монгол Улс даяараа өвлийн цагийн хуваарьт шилжих юм. Шөнийн 02:00 цагаас цагийг ухрааж, 01:00 цаг болгосноор улс даяар зуны хуваариас гарах юм.

Тиймээс маргааш чухал ажил, албаа товлохдоо цагаа ухрааж тооцохоо мартуузай.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж