Худалдаанд буй эмийн 70-80 хувь нь жоргүй байна

Хуучирсан мэдээ: 2016.09.23-нд нийтлэгдсэн

Худалдаанд буй эмийн 70-80 хувь нь жоргүй байна

Эмийн зохисгүй хэрэглээ, түүнээс хэрхэн сэргийлэх талаар “Эм” холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнгөнзагасаас тодрууллаа.


Эмийн замбараагүй зохисгүй хэрэглээний талаар жил бүр ярьдаг ч хязгаарлаж чадахгүй л байна. Эмийг жоргүй олгодог, нөгөө талаас хэт олон эмийн сантай холбон тайлбарладаг?

-Ихэнх орны эмийн 70, 80 хувь нь жоргүй эм байдаг. Харин Монголд эсрэгээрээ жортой эм их байдаг. Тэгэхээр жоргүй эм их байна гэдэг нь эмийн замбараагүй хэрэглээтэй байгаагийн илрэл.

Эмийн зохисгүй хэрэглээ их байна гээд эмийн сангуудаа цөөрүүлэх боломж байдаггүй. Эмийн сангийн тоог хязгаарлая гэхээр алслагдсан газарт эмийн хүртээмжгүй болчихдог. Учир нь хүн ам, суурьшил дагаад л эмийн сан нээгдэх жишээний. Хоёрдугаарт, эмийн замбараагүй хэрэглээг бууруулахад эмзүйчийн оролцоо мэдээж өндөр. Эмчийн бичсэн жороор л заавал үйлчлэх ёстой гэдэг заалт хуульд заавал байх ёстой.

Эмийн зохисгүй хэрэглээ гэхээр эмчийн жороор л олгох ёстой гэж ярьсаар сүүлдээ улиг болох дөхөж байна. Тэр нь ч дорвитой өөрчлөгддөггүй. Тэгэхээр эмийн замбараагүй  хэрэглээг бууруулах өөр ямар арга байна вэ?

-Зохисгүй хэрэглээнээс гарах нэг арга бий. Бидний зүгээс яаманд хүртэл энэ талаар санал тавьж байсан. Эмийн сангуудыг нийгмийн даатгалаар үйлчлэх боломжийг жигд хангаж өгөх. Ихэнх эмийн сан нь нийгмийн даатгалаар үйлчилдэг болбол иргэд ч зохистой хэрэглээнд аяндаа орно. Жоргүйгээр 1000 төгрөгөөр авдаг байсан эмээ авахын тулд эмчдээ үзүүлж, жор бичүүлж, нийгмийн даатгалаараа 500 төгрөгөөр авдаг болно шүү дээ.

Одоогийн нөхцөлд хэдхэн эмийн сан нийгмийн даатгалаар үйлчилдэг. Гэтэл төсөв мөнгө нь бага болохоор эхний долоо хоногт нийгмийн даатгалаар үйлчлээд үлдсэн 21 хоногт үйлчлэхээ больдог. Тэгэхээр нэгэнт засаг төр солигдсон энэ үед эмийн сангуудыг нийгмийн даатгалжуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

Тэгэхгүй бол хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмаг, эмийг өөрийн дураар хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох, эмэнд хордох, дасал болох, антибиотик эмчилгээний үр нөлөө буурах, нянгийн халдвар хүнд явцтай явагдах, эмийн гаж нөлөө илрэх гээд олон сөрөг үр дагавартай.

Эмчийн жоргүй эм хэрэглэснээс наад зах нь ямар сөрөг үр дагавартай вэ?

Хэрэгцээгүй буюу эмчийн заалтгүй эм хэрэглэх, хэрэгтэй оновчтой сонгоогүй, эмийн тун, хэрэглэх цаг, эмчилгээ үргэлжлэх хугацааг зөв баримтлахгүй байх, хэт олон эмийг нэг дор хэрэглэх, эмийн үр дүн илэрч болох гаж нөлөөний талаар дутуу мэдээлэл авах зэргээс үүддэг.

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж