"Сайн цагийн залуус" ТББ-аас санаачлан байгуулсан "Иргэний хамгаалалт" хууль зүйн туслалцаа үзүүлэх төв нийлэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нээгдлээ. Хууль зүйн туслалцаа эрсэн хүн бүр энэхүү төвөөс үнэ төлбөргүй зөвлөгөө, мөн хуулийн тусалцаа авч болох юм.
Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй. Гэхдээ иргэдийн хууль эрх зүйн мэдлэг ниймгэн байгаа нь өөрийгөө бүрэн хамгаалж чадахгүй байдалд хүргэх нь бий.
Ашгийн бус энэ байгууллага бусдын хандив туслалцаа халуу сэтгэлийн үндсэн дээр ажлаа эхлүүллээ. Амжилттай байвал дахиад салбар нээх төлөвлөгөөтэй байгаа тухай санаачлагч нь хэлж байлаа. Иргэдэд хүрч ажиллахын тулд ийнхүү гэр хороололд "Иргэний хамгаалалт" хууль зүйн туслалцаа үзүүлэх төвөө байгуулжээ.
Төв ажлын өдрүүдэд 09.00-12.00 цагийн хооронд ажиллана. Тус төвд хуулийн ангийн оюутнууд болоод мэргэжлийн хуульч, эрх зүйчид ажиллах ажээ. Мөн иргэдэд харьяалал харгалзахгүй хууль зүйн туслалцааг үзүүлж, шаардлагатай тохиолдолд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээг үзүүлнэ гэлээ.
Зураглаач Н.БАТМӨНХ