Хууль сахиулах их сургуулийн нэрэмжит сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өчигдөр /2016.09.22/ боллоо. Барилдаанд 128 бөх зодоглож, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, сумын заан Мөнх-Эрдэнэ түрүүлж, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, сумын заан Улаанхүү үзүүрлэлээ. Мөн сумын заан Алтанцоож, Дагвацэрэн нар шөвгөрчээ.
Барилдааныг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид сар бүр уламжлал болгон явуулах аж.
Б.ЭНХ