Израилийн ЭСЯ руу орох гэсэн этгээдийг буудав

Хуучирсан мэдээ: 2016.09.21-нд нийтлэгдсэн

Израилийн ЭСЯ руу орох гэсэн этгээдийг буудав

Туркийн Анкара хот дахь Израилийн ЭСЯ руу хоёр этгээд орохыг оролдсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Хоёр этгээдийн нэгийг буудан шархдуулсан хэмээн Туркийн NTV суваг мэдээллээ. Харин Туркийн өөр нэг суваг болох Haberturk амь үрэгдсэн хэмээн мэдээлж байна. Буудуулсан этгээд хутгатай байжээ.

Израилийн ЭСЯ-ны ажилтны мэдээлэлд үндэслэн ВВС тэр хоёр этгээд ЭСЯ руу дайрсан гэж мэдээлж байна. ЭСЯ-ны ажилтнуудаас гэмтэж, бэртсэн хүн байхгүй.

Анкара дахь зарим ЭСЯ энэ долоо хоногийг дуустал үйл ажиллагаагаа түр зогсоожээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж