Гоэйдо тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.09.22-нд нийтлэгдсэн

Гоэйдо тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ

Японы нийслэл Токио хотноо болж байгаа мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн буюу Аки башё сонирхолтой өрнөж байна. 9 сарын тэмцээний 12 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө.

Башёг тэргүүлж байгаа озэки Гоэйдо ёкозүна Какүрюү М.Анандыг давснаар тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ. Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж озэки Котошёогикүгээр 10 дахь даваагаа авлаа. Мөн озэки Кисэносато комүсүби Кайсэйг, сэкивакэ Такаясү Ёшиказэг давлаа.

Башёг озэки Гоэйдо ганцаараа 12 даваатай тэргүүлсэн хэвээр байгаа бол ёкозүна Харүмафүжи, сэкивакэ Такаясү, М-14 Эндо нар 10 даваатай нэхэж явна.

  • Озэки Гоэйдо 12-0
  • Ёкозүна Харүмафүжи 10-2
  • Сэкивакэ Такаясү 10-2
  • Маэгашира Эндо 10-2
  • Ёкозүна Какүрюү 8-4
  • Озэки Тэрүнофүжи 4-8

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж