БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын удирдаач Юн Ил Жин өнөөдөр Улсын Филармонийн тайзнаа дохино. Түүний “Dawning” хэмээх тоглолтод Ф.Мендельсоны “Symphony No.4 in A (“Italian”) op.90”, Young Jo Lee “Glory of Dawning for Orchestra”, Моцартын хийлд зориулсан концерт №4 зэрэг алдартай зохиолуудаас эгшиглэх юм.
Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард Улсын филармонийн симфони найрал хөгжимчид болон БНСУ-ын төгөлдөр хуурч Хюнок Мүн, Хюн Со Чо нарын хамт “Эв нэгдэл-Их хүч” тоглолтоо хүргэж байсан билээ. Удирдаач Юн Ил Жин энэ жил дахин симфони найрал хөгжмийг удирдан ганцхан удаа тоглолтоо толилуулах гэнэ. Тоглолт 19.00 цагаас эхэлнэ.
А.СҮРЭН