Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн тусгай ажиллагааны командтай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн удирдлага” сургалт, дадлага сургууль үргэлжилж байна.
Албан хаагчдын гамшгийн удирдлагын чадварыг дээшлүүлэх, гамшгийн үед ажиллах харилцан хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой уг сургалт, дадлага сургуульд гамшгийн удирдлагаар мэргэшсэн багш, мэргэжлийн аврагчид багтсан баг АНУ-аас ирсэн.
Тэгвэл Монгол, АНУ-ын аврагчдын хамтарсан “Гамшгийн хор уршгийг арилгах эрэн хайх аврах ажиллагаа”-ны дадлага сургууль маргааш /2016.09.22/ Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Орбит дахь Аврах тусгай ангид болно.