Монголын волейболын холбоо, “Тэнүүн-Огоо” спорт клуб хамтран "Тэнүүн-Огоо КАП-2016" клубуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна.
Тэмцээний эхний гурван өдрийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, эрэгтэй хэсгийн тоглолтын дүн гарлаа. А хэсгээс нэгээр “Эрчим” клуб, хоёроор “Алтайн барс” клуб гарсан бол В хэсгийг “Хасумегастарс” клуб тэргүүлж, “Тэнүүн-Огоо” клуб удаалснаар хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо.
Эмэгтэй багуудын урьдчилсан тоглолт маргааш буюу пүрэв гаргийн 11.00 цагаас үргэлжилж, хэсэгтээ эхний нэг, хоёрт орсон баг аваргын төлөө, гурав, дөрвөөр шалгарсан баг хүрэл медалийн төлөө тоглох юм. Тэмцээн маргааш 11.00 цагаас эхэлнэ.
“Тэнүүн-Огоо” спорт клубын заал 2016 онд ашиглалтад орсон бөгөөд 300 орчим үзэгчийн суудал бүхий волейбол, сагсан бөмбөг зэрэг бөмбөгтэй спортын төрлүүдийн тэмцээн, уралдаан зохион байгуулах бүрэн боломжтой, олон улсын стандартад нийцсэн техник хэрэгсэл бүхий тохилог орчныг бүрдүүлсэн байдаг.
Б.ЭНХ