Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат яг одоо Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж байна.
Хөгжлийн банкны санхүүжилтээр Ерөө сумын Ерөө гол дээр төмөр бетон гүүрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард барьж эхэлсэн бөгөөд ашиглалтад ороод байна.
Ерөө сум нь газар тариалангийн гол бүс нутагт харьяалагддаг, ургац хураалтын их ажил өрнөж байгаа энэ үед гүүр ашиглалтад орсноор тээвэрлэлтийн асуудал хөнгөрч байгаа юм.
Онцлоход, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр үдээс хойш Дархан-Уул аймагт ажиллана.
Ургац хураалтын ажил байдалтай танилцах, иргэдийн санаа бодлыг сонсохоор өчигдрөөс эхлэн орон нутагт ажиллаж эхэлсэн юм.
Г.ДАРЬ