Италийн банкуудын хямрал нь ЕХ-нд нэрмээс болж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.15-нд нийтлэгдсэн

Италийн банкуудын хямрал нь ЕХ-нд нэрмээс болж байна

Италийн өрийн асуудал нь тус орны эдийн засаг, санхүү тогтвортой байх эсэхэд шинжээчид эргэлзэж эхэллээ. Италийн банкуудын “муу” зээлийн хэмжээ нь ойролцоогоор 360 тэрбум евро хүрсэн нь хямралын улмаас дэлхийн эртний банкуудын нэг дампуурах магадлалтай давхцаад байна.

Италийн банкны салбарын асуудлууд Европын холбооны эдийн засагт цохилт болохоос гадна шинэ популист нам энэ хямралыг ашиглан еврогоос салах ажиллагааг зохион байгуулах магадлалтай юм. Байдал маш муу байгаа бөгөөд цаашид улам ч муудаж магадгүй байна.

Италийн банкуудын хямралд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл байна. Нэгдүгээрт, Brexit-ийн дараа Их Британийн эдийн засаг унана гэж тооцоолон бодлогын хүүг буулгасан явдал. Хоёрдугаарт, Их Британийн бүх нийтийн санал хураалтын дараах тодорхойгүй байдал нь Европын санхүүгийн зах зээлийн эмзэг газруудаас хөрөнгө оруулагчид мөнгөө татахад хүргэсэн.

90 хоногийн дотор төлбөр хийгдээгүй “муу” зээлүүд банкуудын бүх зээлийн 18,1 хувь, Италийн ДНБ-ий 25 хувь, Европын холбооны орнуудын “муу” зээлийн 33 хувьтай тэнцэж байна. Муу зуулийн хэмжээ нэмэгдсэн нь хувийн секторт өгөх зээлийн урсгалыг сааруулж байна. Дэлхийн эртний банкын нэг болох Banca Monte dei Paschi di Siena-д гэхэд л “муу” зээлийн хэмжээ 47 тэрбум евро хүрсэн нь нийт зээлийнх нь 22 хувийг эзэлж байна.

Банкны системийн зээлийн “зөөлөн” стандарт нь муу зээлийг нэмэгдүүлэх гол шалтгааны нэг болжээ. Танил талын зээл энд асар их үүрэгтэй байгаа юм. Өрөө төлж чадахгүй хүмүүст зээлийг ихээр өгсөн байжээ. Энэ нь 1990-ээд онд Японы банкуудын гаргаж байсан “зомби-зээлтэй” адилхан юм.

Италийн банкны систем нь ашиглалтын зардал ихтэй. Олон салбартай,тэр чинээгээр олон ажилтантай. Ажилтнуудынх тоо нь хэтэрсэн 500 гаруй банк байгаа аж. Банкууд нь хэтэрхий жижиг, бас хоцрогдоод эхэлсэн нь асуудлыг улам гүнзгийрүүлж байна.

Италийн банкны систем нь депозит нээгээд тэр мөнгөө гэрийн аж ахуй, компаниудад тараах маягаар ажилладаг. Энэ нь хүүгийн хүүний өсөх буурахаас банкуудыг хамааралтай болгож байна.

Банкуудын хямрал нь Италийн улстөрчдийн хариуцлагатай холбоотой. Макро эдийн засгийн байдал гайгүй байхад улстөрчид шаардлагатай арга хэмжээ аваагүй, муу зээл өөрөө шийдэгдэнэ гэж хүлээж суусан юм. Нөлөө бүхий зээлдэгчид, хэдэн мянган бөөний зээлдэгчид, мөн жижиг дунд бизнесийг эрсдэлд оруулна гэж улстөрчид айсан гэж болно.

Бага хэмжээний хадгаламжтай хүмүүс хадгаламжаа алдах нь бараг ойлгомжтой болоод ирлээ. Италийн засгийн газар эрсдлийг буулгахын тулд өөрсдийн хадгаламж эзэмшигчид, облигац эзэмшигчдийг дэмжихээр мөнгө гаргахыг илүүд үзэж байна. Засгийн газар нь Atlas гэсэн шинэ санг бий болгон эцсийн мөчид хүндрэлтэй банкуудад зээлдүүлэгч болгон ашиглахаар шийдсэн байна. Ерөнхий сайд Ренци, ЕХ хоёр иймэрхүү зөрөлдөөнтэй шийдвэрүүдээс болон эцсийн эцэст “зодолдох” нь ойлгомжтой. Тиймээс одооноос эхлэн тэд хурц өнцгүүдээ дарах ёстой гэж шинжээчид хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж