АТГ НӨХГ-ын газрын дарга Б.Амаржаргалыг хахуулийн хэрэгт буруутган сэжигтнээр татлаа

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

АТГ НӨХГ-ын газрын дарга Б.Амаржаргалыг хахуулийн хэрэгт буруутган сэжигтнээр татлаа

  • Нийслэлийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд хөдөлгөөн ихтэй байна. Хотын даргын албан тушаалаа аваад хоёр сар гаруйн нүүр үзэж буй С.Батболд нутгийн захиргааны байгууллагууддаа бүтцийн өөрчлөлт хийж, дарга нарыг нь томилж эхэлжээ. Өнгөрсөн дөрвөн жил нийслэлийн Өмчийн харилцааны газар нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан байгууллагын бүтцийг Өмчийн харилцааны газар, Газрын алба болгон салгаж, дарга нарыг нь томилсон байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Ч.Однасан, нийслэлийн Газрын албаны даргаар Э.Болорчулуун нар сонгогджээ.

  • Төрийн албаны зөвлөл өчигдөр Төрийн ордонд хуралдаж, нэр бүхий таван яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох боломжтой болсон иргэдийн асуудлыг шалгалтын комиссоос танилцуулжээ. Дараа нь шалгалтад тэнцсэн нэрсийг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлсэн байна.

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуульд 10 хүртэлх насны хүүхдийг заавал эцэг эх, асран хамгаалагчтай авто зам гарах тухай заасан байдаг. Хэрэв хүүхэд асран хамгаалагчгүйгээр зам хөндлөн гарч осолд өртвөл эцэг, эхэд нь хариуцлага тооцохоор заасан. Энэ хуулийн дагуу хичээлийн шинэ жил эхэлснээс хойш хүүхдээ асран хамгаалагчгүй явуулснаас замын осолд орсон хоёр эцэг, эхэд торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн хүүхдийг эцэг эхийн гарт хүлээлгэж өгөөгүй гурван багшид хариуцлага тооцлоо.

  • Нийслэлийн Өмчийн харилцааны газарт /хуучин бүтцээр/ Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/ өнгөрсөн Лхагва гаригт /2016.09.14/ баривчлан саатуулсан тухай эх сурвалж мэдээллээ. Б.Амаржаргалыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан байна.

  • Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт /2016.09.15/ өчигдөр 09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүхийн шийдвэрийн ач холбогдол” сэдвээр эссэ бичих шалгалтаар эхэлсэн. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 46 орон тоонд 109 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнээс сонгон шалгаруулалтад шинээр 96 нэр дэвшигч, нөөцөд бүртгүүлсэн 13 нэр дэвшигч оролцсон юм.

  • Монгол улсад аялж явсан Их Британийн иргэн, уулчин, парапланы тамирчин Стив Нэш харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монголын Агаарын Спортын Холбоо санаачлан уулчин, парапланы тамирчин Стив Нэшийн дурсгалыг хүндэтгэх зул өргөх үйл ажиллагааг 2016 оны есдүгээр сарын 18-ны өдөр 20.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тамирчны араас буян үйлдэх хүсэлтэй хэн нь гэсэн оролцож болох юм.

  • 2016 оны есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө сар хиртэнэ хэмээн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Дэлхий дээр Нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн бүтэн (Umbra) болон хагас (Penumbra) сүүдэр үүсдэг. Сар Дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ. Сарны бүтэн хиртэлт болохын өмнө давхар сүүдрийн хиртэлт болдог, зарим үед давхар сүүдрийн хиртэлтийн дараа бүтэн хиртэлт болохгүй байх тохиолдол ч байдаг. Сарны хиртэлтийг сар жаргаагүй дэлхийн шөнө болж байгаа талаас ажиглах боломжтой.

  • Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн нэр бүхий иргэдийн гаргасан гомдлыг хэлэлцэж, Жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх шийдвэрийг гаргасан. Харин өчигдөр НИТХ-ын тэргүүлэгчид дээрх асуудлыг хэлэлцэж, Жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж