Австралийн эдийн засаг өссөөр л

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

Австралийн эдийн засаг өссөөр л

Байгалийн баялгаар баян Австралийн эдийн засаг сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр энэ хоёрдугаар улиралд экспортын өсөлтийн хурдыг харуулан улсын дотоодын тэгш бус өсөлтийг нөхлөө.

Үүний зэрэгцээ Австралийн эдийн засаг  25 жилийн турш зогсонги байдалд ороогүйг Reuters агентлаг онцлов.

Австралийн доллар $0,7662 ам доллартай тэнцэв. Австралийн ДНБ энэ жилийн эхний хагаст өнгөрсөн оны мөн үеийн 2,9 хувиас 3,3 хувь хүртэл өссөн гэх  мэдээ гарсны дараа валют нь чангарсан юм.

Хоёрдугаар улиралд аж үйлдвэрлэл нэг хувиар хүчтэй өссөний дараа бүх бүтээгдэхүүний үнэ ба үйлчилгээ 0,5%  хүртэл нэмэгджээ.

Улирлын өсөлт нь сонгуулийн өмнө улсын зардал нэмэгдэж, гэрийн аж ахуй ашиг  түүнийг дагаад бага зэрэг өссөнтэй холбоотой ажээ. Эцсийн бүтээгдэхүүний  эрэлт дөнгөж 1,2 хувиар нэмэгдсэн бол гэрийн аж ахуйн хэрэглээ 1,6 хувиар нэмэгджээ.

Энэ бүгд нь Австралийн эдийн засгийг гурван жилдээ ар тийш нь татаж байгаа уулын баяжуулах аж үйлдвэрт оруулах хөрөнгө оруулалтыг эрс буулгаж өглөө.

Ерөнхийдөө энэ жилийн үзүүлэлтийн үндсэн гол өсөлтийг олон улсын худалдаа гарган өгсөн байна. Зургадугаар сар гэхэд худалдаа нийтдээ жилийн дунджаар хоёр хувиар нэмэгдсэн байна.

Эдгээр мэдээнүүд нь инфляцийн төвшинг амилуулах төвшинд эдийн засаг хүрээгүйг харуулж өглөө. AMP Capital Investors банкны  ерөнхий эдийн засагч Шейн Оливерын хэлснээр, инфляци нь хэтэрхий бага төвшинд байгаа учраас Австралийн нөөцийн банкнаас бодлогын хүүг буулгах шаардлагын талаар ярих нь эрт байгаа ажээ. Австралийн төв банк бодлогын хүүгээ Зул сарын баярын үеэр буулгаж болох юм.

Австралийн статистикийн товчоо тус орны ДНБ-нийг 1,65 их наяд австрали доллар ($1,26 их наяд ам.доллар) буюу 24 сая хүн амын нэг хүнд ноогдох нь $69 000 ам.доллар гэж үзжээ. Австралийн ДНБ-ний өсөлт нь АНУ (1,2%), Европын холбоо (1,6%), Их Британи(2,2%), Герман (3,1%) зэрэг орнуудынхаас давж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж