ОХУ-ын харъяат иргэд Ням гаригт санал өгнө

Хуучирсан мэдээ: 2016.09.15-нд нийтлэгдсэн

ОХУ-ын харъяат иргэд Ням гаригт санал өгнө

Энэ Ням гариг буюу есдүгээр сарын 18-ны өдөр ОХУ-ын Төрийн Думын сонгууль болох гэж байгаа. Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ Монголд оршин суугаа иргэдийн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулж байгаа юм. Улаанбаатар хотод оршин суугаа ОХУ-ын харъяат иргэд ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх дунд сургуулийн /орос 14 гэдгээр нь монголчууд мэддэг/ байранд очиж өгөх бол Дархан, Эрдэнэт хотод суугаа иргэд эдгээр хот дахь ОХУ-ын ЭСЯ-ны харъяа Ерөнхий Консулын газарт очиж саналаа өгөх юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж