Өнөөдөр хаана юу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хаана юу болох вэ?

Өнөөдөр хаана юу болохыг тоймлон хүргэе.

08:30 цагт – Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компани хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдэвт сургалтыг Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд зохион байгуулна. 

10:00 цагт – Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан болно.

11:00 цагт – Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ үүсэн байгуулагдсаны 65 жилийн ойн баярын хурал УДЭТ-т болно.

11:30 цагт – Иргэн Ч.Дэлгэрмаа 2013 оны 1-р сард үндэсний аюулгүй зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэглэл бүхий төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхмүүдтэй холбогдох авилгын хэргийн талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагт – МҮЭ-ийн холбоо Отгонтэнгэр их сургуультай хамтын ажиллагаагаа баталгаажуулах үйл ажиллагаа МҮЭХ-ны байранд болно.

11:30 цагт – “Хилчин” цогцолборын нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

12:00 цагт – “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талархлын хүлээн авалт Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.

12:00 цагт – Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын нефть, хийн үндэсний ассоциаци хамтран ажиллах санамж бичиг МҮХАҮТ-ын 404 тоот хурлын танхимд байгуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж