Номд дурлаж, мэдлэгт шүтье

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

Номд дурлаж, мэдлэгт шүтье

Дэлхийн улс орон бүхэнд өндөр мэдлэг, ур чадвартай, мэргэжлийн дээд боловсролтой хүмүүс хөгжлийнх нь хурдыг тодорхойлж байдаг. Монгол Улс ч олон улсын жишигт нийцсэн дээд боловсролтой дэлхийн иргэн хүнийг бэлтгэхийг зорьж байгаа өнөө үед Отгонтэнгэр Их Сургуулийн багш нарын боловсруулсан “ОЮУНЫ ӨМЧ” гарын авлага уншигч авхай таны ширээний ном болон очиж байна.

Иргэдийн бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, оюуны өмч, түүний эрх зүйн зохицуулалтын талаарх мэдлэгийг нийтэд түгээн, ашиглалтыг нэмэгдүүлэхэд энэхүү гарын авлага чамгүй үүрэг гүйцэтгэх учиртай юм.

Оюуны өмчийн харилцааны соёлыг бий болгох үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, Шинжлэх Ухааны Академи бусад эрдэм шинжилгээний бүх шатны байгууллагуудын нэвтрүүлэн баримтлах, инновацид ээлтэй байгууллагын оюуны бүтээлийг дэмжих бодлогоо боловсруулан хэрэгжүүлэхэд “ОЮУНЫ ӨМЧ” гарын авлага чухам туслах болно.

Шинжлэх ухааны судалгааны үр дүнг олон нийтэд түгээх албан ёсны хувилбар буюу шинжлэх ухааны сэтгүүл, эрдэм шинжилгээний бичигт судалгааны ажил, тухайн ажлыг хийхэд ашиглагдсан судалгааны эх сурвалжуудыг бусдад тодорхой ойлгомжтой, эмх цэгцтэй, илэрхийлэх арга ч энэхүү бүтээлийн агуулгад багтжээ.

Энэ номд АРА, МLA, Chicago, The Bluebook зэрэг эрдэм шинжилгээний бичлэгийн стандартыг оруулж өгсөн нь судлаачдад тоон болон чанарын судалгааны агуулга, үр дүнг хэрхэн гаргахыг тодорхой зааж өгснөөс гадна судалгааны салбар, чиг баримжаанд тохирсон график дүрслэл ашиглах, дурдаж байгаа мэдээллийн үнэн бодит байх шинж чанарыг тогтоох, судлаачийн ёс зүйг хэрхэн баримтлах вэ? зэрэг асуудалд ҮНЭНЧ ТУСЛАГЧ-ийн үүргийг гүйцэтгэх болно.

Номд дурлаж, мэдлэгт шүтэх ТА БҮХЭН олон улсын номын баярын өдрийг

“ОЮУНЫ ӨМЧ”-тэй хамт угтаарай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж