Хүснэгтийг тэргүүлэгч "Эрчим"-ээс 13 оноо холдож, аваргын төлөөх өрсөлдөөнөөс нэгэнт хасагдсан "Хоромхон" өнөөдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 18:00 цагаас "Дэрэн"-тэй тоглоно.
Лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй "Дэрэн" өнгөрсөн жилийн амжилтаа нэгэнт давтсан ч түүнийгээ даван биелүүлж хүрэл медаль авахыг зорилгоо болгоод байгаа. Зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр "Хоромхон"-ыг хожиж тэдний ард ганцхан онооны зөрүүтэй бичигдэх боломжтой.
"Хоромхон" багийн Нигер довтлогч Майкл Адэеэмо шагайны бэртэл авсан нь тэдний довтолгооны эрчийг суларуулаад байгаа. Мөн лигийн төгсгөлд шийдвэрлэх тоглолтууд хийх үеэр чухал тоглогчдын нэг Г.Ганбаяр Унгар улсыг зорино. "Дэрэн", "Хоромхон"-ы лигийн эхний хагаст болох ёстой байсан тоглолт хойшилогдсон тул ийм эгзэгтэй үед хоёр тоглохоор болсон. Дараагийн тоглолт нь ирэх сарын нэгний бямба гаригт болох хувиартай байгаа.
ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN