Толгойтын Нефтийн гармыг хааж засвар хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.16-нд нийтлэгдсэн

Толгойтын Нефтийн гармыг хааж засвар хийнэ

Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах Нефтийн гарам нь эвдрэл ихтэй байгаагаас замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс  09 дүгээр сарын 16-ны  22 цагаас  эхлэн тус гармыг түр хугацаанд хааж засварын ажил хийхээр боллоо. Тус хэсгийн хоёр зэрэгцээ төмөр замын гарамын эвдрэлийг засах бөгөөд 9 дүгээр сарын 17-ны 06:00 цагт нээхээр төлөвлөжээ. Иймээс  жолооч, зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо чөлөөтэй замыг сонгож оролцоно уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж